Үл хөдлөх хөрөнгийн даатгал нь харилцагч таны хөрөнгийг гэнэтийн урьдчилан таамаглах боломжгүй үйл явдал буюу хохирлоос хамгаалах, хохирол гарсан тохиолдолд санхүүгийн хүндрэлгүйгээр даван туулах арга зам болох санхүүгийн туслагч юм.
Агула даатгал ХХК нь таны үл хөдлөх хөрөнгөд эрсдэлийн үнэлгээ хийж зөвхөн танд зориулсан даатгалын хамгаалалт, хураамжийг санал болгодог бөгөөд харилцагч нарынхаа нөхөн төлбөрийн үйлчилгээг цахимаар, түргэн шуурхай шийддэгээрээ давуу талтай Монголын анхны дижитал суурьтай даатгалын компани юм.