Access to Insurance Initiative (A2ii)
calendar2022/10/17
negZam
ХБНГУ-ын Франкфурт хотод 2022.09.19 – 2022.09.21 хооронд зохион байгуулгагдсан “12 орон + 5 жилийн хамтын ажиллагаа болон 150 гаруй оролцогчид = The Inclusive Insurance Innovation Lab (iii-Lab)” буюу олон улсын хүртээмжтэй даатгал шинэчлэл, хөгжүүлэлтийн цуврал хөтөлбөрт Агула Даатгалын Гүйцэтгэх захирал Т. Бат-Өлзий амжилттай панелистаар оролцож, олон улстай туршлага хуваалцан салбар хэлэлцүүлгийн модератор болон нэгж хөтөлбөрийн coach/ зааварлагчаар оролцлоо.Тус төсөл, хөтөлбөр нь Access to Insurance Initiative (A2ii) байгууллагын санаачилгаар 2017 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүртээмжтэй даатгалын салбарын гол оролцогч талуудын хоорондын харилцаа холбоо болон харилцан суралцах боломжийг идэвхжүүлэх, оролцогчдыг өөрсдийн секторт манлайлал үзүүлэхэд бэлтгэх болон The Inclusive Insurance Innovation Lab (iii-Lab) төслийн хүрээнд гарсан инновац, шинэ санал санаачилгуудыг боловсруулж хэрэгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Энэхүү арга хэмжээнд олон улсын даатгал санхүүгийн экспертууд оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлж Агула Даатгалын Гүйцэтгэх захирал Т. Бат-Өлзий амжилттай панелистаар оролцож, олон улстай туршлага хуваалцан салбар хэлэлцүүлгийн модератор болон нэгж хөтөлбөрийн coach/ зааварлагчаар оролцлоо.
    Холбоо барих
    АГУЛА нь Монголын даатгал, санхүүгийн салбарт тэргүүлэх экспертүүд болон олон улсын шилдэг туршлага мэдлэгийг хуримтлуулсан ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН багийг бүрдүүлсэн, технологи суурьтай анхны даатгалын компани юм.Лавлах: 7210 1010info@agula.mn
    [object Object]
    [object Object]
    [object Object]
    Шинэ мэдээлэлТа даатгалтай холбоотой шинэ мэдээлэл 7 хоног бүр авахыг хүсвэл мэйлээ бүртгүүлнэ үү.
    Copyright 2024 Agula.mn All Rights Reserved.