Уул уурхайн Mining Expo 2024-д оролцлоо2024/10/02 Уул уурхайн 7 хоногт АГУЛА даатгал компани Амин хиймэл оюун ухаанаа танилцуулан оролцож байна. Агула даатгал компанийн хувьд Тайвань улсын эрүүл мэндийн хиймэл оюун ухааны шилдэг бүтээгдэхүүн хөгжүүлэгч Faceheart компанитай хамтран ажиллаж эхэлснээр хүний эрүүл мэндийн амин үзүүлэлтийг хормын дотор хэмжих боломжтой Амин хиймэл оюуныг хөгжүүлэн зах зээлд танилцуулахаар ажиллаж байна.Уул уурхайн 7 хоногт бид энэхүү шийдлийнхээ туршилтын загварыг харилцагч нартаа танилцуулан шууд урьдчилсан хэмжилт хийж ажиллаж байна.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавин ажилладаг Уул уурхайн салбарынхан маань ажилтан бүрийнхээ амин үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй үзсэнээр ажилтан бүрд тохирсон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал сайжрах, байгууллагын нийтлэг мэдээлэлд дата анализ хийх, ажилтныхаа эрүүл эрч хүчтэй байдлыг дэмжих суурь боломжууд бүрдэх юм.