Жигүүр төсөлтэй хамтран хүүхдүүдэд боловсрол олгоход чиглэсэн хөтөлбөр эхлүүлэв2023/09/10 АГУЛА даатгалын хувьд “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын хүүхдэд зөв дадал хэвшүүлэх ерөнхий боловсролын сургуулийн 15-17 насны сурагчдад зориулсан “Жигүүр” төслийг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд “Жигүүр” төсөлд хамрагдаж буй 5 сургуулийн 1700 орчим сурагч нарт санхүүгийн боловсрол олгох, эрсдэлээ удирдах талаар боловсрол олгох юм.Цаашлаад өсвөр насны хүүхдүүдэд кибер аюулгүй байдал, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар боловсрол олгохоор хамтран ажиллаж эхэллээ.